2020-01-31 07:59:00

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн “2019nCoV” коронавирусийн тархалт хоногт л мянга мянгаар нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар 9,000 давж, нас барагсдын тоо 213 /хамгийн сүүлийн мэдээллээр/ болоод байна. Түүнчлэн дахин 12 мянга гаруй хүнд уг өвчний шинж тэмдэг илэрсэн буюу сэжигтэй тохиолдол хэмээх ангилалд багтаж байна.

Энэхүү нөхцөл байдлаас үүдэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өнгөрсөн шөнө /2020.01.31/ хоёр дахь удаагаа яаралтай хуралдаж, уг өвчний тархалтыг тогтоон барихын тулд “Global Health Emergency of International concern” буюу дэлхий даяар онц байдал зарлах шийдвэрийг гаргалаа.


ДЭМБ-аас коронавирустэй холбоотой 7 захирамж гаргалаа.

1. Олон улсын аялал жуулчлал, худалдаанд саад болох ямар нэг арга хэмжээ авах шаардлагагүй. Хятадтай хийх худалдаа, жуулчлалд хязгаарлалт тавих хэрэггүй.

2. Эрүүл мэндийн тогтолцоо сул улс оронд тусламж үзүүлэх.

3. Эмчилгээний вакцин гаргаж авах ажлыг хурдавчлах

4 .Худал цуурхал, буруу мэдээлэлтэй тэмцэх

5. Коронавирусын эсрэг тэмцэх төлөвлөгөө болон урьд өмнөх ажлын алдааг илрүүлж, шинэчлэн хийх

6. Өвчин гарсан улс орнууд мэдээллээ хорондоо болон дЭМБ-тай хуваадцах,

7. Бүх улс орон хамтран ажиллах


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.