2020-01-31 09:15:00

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлсэн. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Энэ асуудлаар УИХ шийдвэрээ гаргачихсан. Энэ хүнийг бүр хүнд нөхцөлөөр явуулах хэрэггүй. Бүрэн эрхийг түдгэлзүүлбэл буцаагаад оруулж ирж болно. Чөлөөлбөл бүр явуулна. УИХ-ын дарга хуульд нийцүүлж хурлаа хийнэ үү. Зарчмын асуудал ярьж байна. УИХ-ын дарга та асуудлыг ийм байдлаар шийдвэрлэвэл Үндсэн хууль зөрчсөн болно шүү. Чөлөөлөгдөх байсан юм бол прокурор санал гаргахаас  өмнө хүсэлтээ өгөхгүй яасан юм. Та нар хамгаалж байгаа биш янаглан хорлож байна шүү. Та нар хуйвалдсан нөхцөл байдалтай байна. Н.Номтойбаяр гишүүнд бүх асуудлыг хэлсэн. Ийм байдлаар өөрчилж, хянах оролдлого хийж болохгүй. Би энд сууж байгаа гишүүдэд уриалж байна. Ийм хожмын уршигтай зүйлд битгий оролц. Хамгаалах гэж байгаа нэрээр бүр хорлож байна шүү. Би энэ асуудалд энд байгаа цагтаа оролцохгүйж" гэлээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.