2020-01-31 14:08:00

УИХ-ын чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох асуудлыг хэлэлцлээ. СЗХ-ны гишүүнээр УИХ-ын хоёр Байнгын хорооноос Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарыг нэр дэвшүүлсэн юм. Улмаар нэр дэвшигчдийг томилохыг гишүүдийн олонх нь дэмжив.

Т.Цэрэнбадрал нь  МУИС-ийн Олон улсын  харилцааны дээд сургуулийг гадаад албаны ажилтан, 2002 онд СЭЗДС-ийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр төгсчээ. 2014 онд Австралийн үндэсний их сургуулийн бизнесийн удирдлагын магистр  хамгаалсан байна. 2001-2004 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, 2004-2007 онд Монгол Упсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, 2008-2014 онд СЗХ-ны Үнэт цаасны газарт хянан шалгагч, 2014-2016 онд орон тооны бус зөвлөх, 2014-2016 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд Олон нийтийн асуудал хариуцсан ажилтан, 2017-2019 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга, орлогч дарга, 2019 оны есдүгээр сараас  “Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажилласан байна.

Н.Хүдэрчулуун нь 2000-2004 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч-статистикч мэргэжлээр төгссөн. 2005-2007 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. 2009-2012 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд нийгмийн эрүүл мэндийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 2004-2016 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн ухааны сургуульд багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч, 2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны Судалгаа, эрсдлийн шинжилгээний хэлтсийн дарга, 2017 оноос Санхүүгийн зохицуулах хорооны Мэдээлэл, технологийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа аж.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.