2020-01-31 16:45:00

Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Амарсанаа  урд хөршийн Ухань хот руу сайн дурын эмчээр явах гэж байгаагаа зарлаж, “2020 оны хоёрдугаар сарын 02-нд шинэ коронавирусын голомт руу явна” гэсэн байна.

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "Саяхан тэр Ж.Амарсанаа гэж нөхөр урд хөрш рүү эмчээр явна гэж солиорч байна лээ. Битгий шоудаад бай. Дэлхий нийтээрээ хүнд байдалд орж, салбарын эмч мэргэжилтнүүд нойр хоолгүй ажиллаж байхад зэрэгцээд элдэв юм цуурч хүмүүсийн бодол санааг үймүүлээд байх юм. Хол очиж улс төрөө хий гэж хэлмээр байна" хэмээн чуулганы танхимд хэлсэн юм.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.