2020-01-31 17:16:00

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж хилийн боомтод хязгаарлалт хийх талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Энэ дагуу БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл хугацаанд хилээр нэвтрүүлэхийг хориглов.

Мөн хугацаанд Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихыг хориглолоо. Гэхдээ ажлын зайлшгүй шаардлагаар явах бол Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлийг үндэслэн хилээр гаргах юм. 

Түүнчлэн шинэ коронавирусийн өвчинтэй тэмцэхэд нь зориулж БНХАУ-д 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж үзүүлэхээр болов.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.