2020-02-03 08:20:00

Хятадын засгийн газар коронавирусийн халдвар авсан хүмүүст яаралтай тусламж үзүүлэх зорилгоор Ухань хотод 10 хоногийн дотор 1000 ортой шинэ эмнэлэг барьж дуусгалаа. Барилгын компаниуд өчигдөр эмнэлгийг эрүүл мэндийн ажилтнуудад хүлээлгэн өгчээ. 25,000 м.кв талбайтай Хуошеншань эмнэлгийг өнөөдөр ашиглалтад оруулах юм байна. Өчигдрийн /2020.02.02/ байдлаар коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 14500 давж, нас барагсдын тоо 305 болж нэмэгдсэн. Халдварын голомт болоод байгаа Ухань хотод эмнэлгийн хүрэлцээ муу байгаа ч өвчилсөн хүмүүсийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Тийм ч учраас тус хотод хоёр шинэ эмнэлэг барих ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлээд байсан юм. Хоёр дахь эмнэлэг болох Лэйшеншань нь хоёрдугаар сарын 5-нд нээгдэх бөгөөд 30,000 м.кв талбайтай, 1,300 ортой байх ажээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.