2020-02-03 12:36:00

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үндэсний өв соёл, зан заншлыг харуулсан телевизийн конкентын уралдаан зарлаж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Үндэснийхээ баярын тохиолдуулан өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн радио, телевизүүдийн бүтээлийг нэмэгдүүлэх, хүүхэд залууст эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн нэвтрүүлгүүдийг дэмжих, цаашид өргөн нэвтрүүлгийн үндэсний бүтээлийг хөгжүүлэхэд төрөөс зайлшгүй дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэж үзэж байгаа. Тиймээс өв соёлоо сурталчлах, ард иргэдээ сочн гэгээрүүлэх ажлыг хамтдаа хийх нь зүйтэй. Энэ ажил нь үндэсний баяр болон түүхэн ойн үеэр зохион байгуулагдаж байх нь зүйтэй гэж үзэж байна. Бид монгол хүн гэдгээ мартаж болохгүй. Монголоороо ярьж, сэтгэдэг, эх орноо хайрладаг байх ёстой. Тиймээс сар шинийн баярыг угтаад долоо хоногийн хугацаанд үндэсний контент хийх уралдааныг зарлаж байна" гэлээ.  


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.