Засгийн газраас 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс ахмад настнуудын тэтгэврийг нэмэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс ахмадуудын тэтгэврийг нэмэгдэлтэй нь олгож байгаа тухай Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Засгийн газраас 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмэх шийдвэрийг гаргасан.

Шинэ коронавирусийн халдварт өвчин тархаж, ДЭМБ-аас онц байдал зарласантай холбогдуулан тэтгэврээ авах гэж заавал банканд очиж дараалал үүсгэхгүй байхыг зөвлөлөө.

“Нийгмийн даатгалын сангаас ахмад настнуудын тэтгэврийн мөнгийг сар бүрийн эхний ажлын өдөр харилцах дансанд шилжүүлдэг тул санхүүжилт нь дуусах, авч амжихгүй байх зэрэг эрсдэл гарахгүй” гэдгийг  холбогдох байгууллагаас мэдээллээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.