2020-02-04 13:21:00

Хятадад гарсан коронавирусын халдвар өнөөдрийн/02.04/ 11.00 цагийн байдлаар дэлхийн 26 оронд тархаад байна.  Түүнчлэн коронавирусаар нас барагсдын тоо өчигдөр 362 байсан бол өнөөдрийн байдлаар 426-т хүрч, халдвар авсан хүмүүсийн тоо  20588 болсон хэмээн БНХАУ-ын мэдээллийн эх сурвалжууд мэдээлжээ.  Нас барагсдын олонх нь  халдварын голомт болсон Ухань хотын оршин суугчид байгаа юм.

Харин уг өвчнийг эдгээх тодорхой эмчилгээ, эм байхгүй байгаа ч эдгэсэн хүмүүсийн тоо 487байсан бол 644 болж өссөн байна. Бусад улс орнуудад халдвар авагсдын тоо /02.04/ 11.00 цагийн байдлаар: Тайланд 19, Япон 20, Өмнөд Солонгос 15, Хонгконг 15,  Тайвань 10, Сингапур 18, Малайз 8, Балба 1, Франц 6, ОХУ 2, Канад 4, Итали 4, ОХУ 4,  Герман 12, Камбож 1, Шриланка1,  Непал 1,  Энэтхэг 3,  АНУ 8, хүн халдвар авсан тухай мэдээлэл байна.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.