2020-02-04 14:26:00

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсгийг үндэслэн “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг дуустал түр зогсоох” тухай УБЕГ-ын даргын А/126 тоот тушаал 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр гарлаа.

Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоохтой холбогдуулан орон нутаг дахь Улсын бүртгэлийн газар, хэлтэст зөвлөмж, чиглэл хүргүүлж ажиллахыг, мөн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх улсын бүртгэгчийн эрхийг түр хязгаарлахыг холбогдох албан тушаалтанд тус тус даалгасан байна. Иймд иргэний шилжилт хөдөлгөөн 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс түр зогсож, сонгуулийн дараах өдрөөс хэвийн үргэлжилнэ гэж УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтсээс мэдээлэв.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.