2020-02-04 14:29:00

Нийтийн хэв журам хамгаалах Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Төв аймгийн Сүмбэр сумын “Жавхлант” багийн нутаг “Баруун Тахилт” гэх газарт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Альтаир гоулд” ХХК-ний МV-020838 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд иргэд хууль бус гар аргаар алт олборлож байгаа мэдээллийн мөрөөр хууль бусаар алт олборлосон иргэдийг тараах, ашиглаж байсан техник хэрэгслийг хураах арга хэмжээг 2020 оны 01 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд тухайн талбайд 300 орчим тээврийн хэрэгсэлтэй, 1000 иргэд удаа дараа хамгаалалтын хашаа эвдэж, хууль бус гар аргаар алт олборлосоор байсан тул Эрүүгийн цагдаагийн алба, Төв аймаг дахь Цагдаагийн газрын нийт 35 алба хаагчид албадан тараах, техник хэрэгслийг хураах ажиллагаа явууллаа.

“Альтиаргоулд” ХХК-ий удирдлагад гэрээт харуул хамгаалалтыг сайжруулах талаар мэдэгдэл өгч, 20 хамгаалалтын ажилтан, 3 тээврийн хэрэгслээр хамгаалалтын хүн, хүчийг нэмэгдүүлэн ажиллуулж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.