2020-02-04 16:31:00

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж  байна. Хуралдаанаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн /МСҮТ/-ийн оюутнуудын тэтгэлгийг 200 мянган төгрөг болгож нэмэх шийдвэр гаргажээ.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгох журмыг Засгийн газрын 12 дугаар тогтоолоор баталж, нас харгалзахгүй олгож байсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны есдүгээр сарын 1-нд Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехникийн коллеж, Монгол Улсын Консерватори, БХИС-ийн дэргэдэх "Тэмүжин өрлөг" сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох үеэрээ МСҮТ-д суралцагчдын 100 мянган төгрөгийн тэтгэлгийг 200 мянга болгоно хэмээн хэлж байв.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.