Өнөөдөр Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө гэж хуульчлан заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт С.Бямбацогт хэлэхдээ "1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа байгуулагдсан анхны байгууллага бол Монгол Улсын сонгуулийн ерөнхий хороо. Сонгуулийн төв байгууллагын хуулинд заасны дагуу СЕХ-ны гишүүнээр УИХ-аас томилогдсон таван гишүүн тангаргаа өргөж байна. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд УИХ-аас сонгогдсон уг таван гишүүнийг Төрийн байгуулалтын байнгын хороо тангараг өргүүлэх хуультай. Сонгуулийн ерөнхий хороо чухал үүрэгтэй байгууллага юм.Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ болон орон нутгийн сонгууль, ард нийтийн санал асуулга гэсэн энэ дөрвөн арга хэмжээг зохион байгуулах үндсэн хуулийн заалттай. Ийм чухал хүмүүсийг хараат бус, ил тод, шударгаар хэн нэгний нөлөөнд автахгүйгээр хуулийн өмнө тангараг өргүүлж байна" гэлээ.

  • Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр О.Амгаланбаатар, Г.Байгалмаа, Э.Батболд, Д.Баяндүүрэн, Б.Ганбат нар сонгогдоод байгаа билээ. Тэгвэл эдгээр гишүүдийн товч танилцуулгыг хүргэж байна. 

                                                   СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮН Б.ГАНБАТ

Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилогдсон Б.Ганбат нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй.

1990-1995 онд Дорноговь аймаг, нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч,  

1995-2013 онд Сангийн яамны Тамгын газар, Хуулийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлага, эрх зүйн газарт хуулийн зөвлөх, хуулийн ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга бөгөөд хуулийн хэлтсийн дарга, яамны Хууль, эрх зүйн газрын орлогч дарга, газрын дарга,

2014-2018 онд Дэлхийн банканд эксперт, Монголын хуульчдын холбоонд өмгөөлөгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байжээ.

                                      СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮН Г.БАЙГАЛМАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа Г. Байгалмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байжээ.

                                              СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮН Э.БАТБОЛД

Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн Б.Ганбат нь өмнө нь СЗХ-ны гишүүн, тус байгууллагын дэд даргын албан тушаалтай байжээ.

                                               СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮН Д.БАЯНДҮҮРЭН

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгчдийн олонхын санал авсан Дугардоржийн Баяндүүрэн нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд болсон Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас 93.7 хувийн санал авсан бөгөөд тэрбээр 2006 оноос өнөөг хүртэл Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байжээ.

                                                СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮН О.АМГАЛАНБААТАР 

Нэр дэвшигч О.Амгаланбаатар нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас 66.7 хувийн санал авсан бөгөөд 2018 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.