2020-02-07 10:18:00

2020-2021 оны хичээлийн жилд БСШУСЯ-аар дамжин зарлагдах Засгийн газрын ТЭТГЭЛЭГТ хөтөлбөрийн мэдээллийг танилцуулж байна.

Бүгд найрамдах Польш, Куба, Румын, Болгар, Казакстан улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улс, Бүгд найрамдах ардчилсан Лаос улсад суралцуулах сонгон шалгаруулалтын ТАНИЛЦУУЛГА

Мэргэжлийн чиглэл:

 Польш-22: Байгаль орчин, ногоон хөгжил, тусгай хэрэгцээт боловсрол, сургуулийн өмнөх боловсролын арга зүй, соёлын өвийн сэргээн засварлагч, соёл урлаг, уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, цөмийн энерги, зам тээвэр, барилга хот байгуулалт, биотехнологи, нанотехнологи, химийн инженерчлэл, логопед, хэл судлал

 Куба-2: Анагаах ухаан-1;

 Болгар-7: Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл-6, инженер-1;

Румын-4: Байгаль орчин, ногоон хөгжил, тусгай хэрэгцээт боловсрол, сургуулийн өмнөх боловсролын арга зүй, соёлын өвийн сэргээн засварлагч, соёл урлаг, уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, цөмийн энерги, зам тээвэр, барилга хот байгуулалт, биотехнологи, нанотехнологи, химийн инженерчлэл, логопед, хэл судлал

Казакстан-25: Уул уурхай, Олон улсын харилцаа, нэхмэлийн үйлдвэрлэл, зам гүүрний барилга, байгууламжийн инженер;

Вьетнам-12: Олон улсын харилцаа, Аялал жуулчлал, хүнсний инженерчлэл, анагаах ухаан, Соёлын өвийн сэргээн засварлах, усны нөөцийн менежмент, сэргээгдэх эрчим хүч;

Лаос-8:

Сэргээгдэх эрчим хүч, Олон улсын харилцаа, хууль, эдийн засаг;

Нэг. Тавигдах шаардлага 

 Бакалавр

  • Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр ангид 3.0 /80/ ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа;

Магистр, доктор

Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны;

  • Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны

Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг:

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр ангид суралцаж буй иргэн:

  • Цахим өргөдөл
  • Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг, эсвэл суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
  • Хэлний бэлтгэлийн гэрчилгээ /TOEFL, IELTS оноо, Шалгалтыг 2018 оны 9 сараас хойш өгсөн байх/

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн

  • Цахим өргөдөл
  • Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
  • Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
  • Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Гадаад паспорт

Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд

  • Цахим өргөдөл
  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Хамгийн сүүлд ажиллаж байсан эсвэл ажиллаж байгаа байгууллагын ажил, зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт;
  • Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргах);
  • Англи хэлний түвшин тодорхойлох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалт өгсөн бол хуулбарыг хавсаргах /Шалгалтыг 2018 оны 9 сараас хойш өгсөн байх/
  • Эссэ, Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (Англи, Монгол хэл дээр 500-аас цөөнгүй үгтэй байх);
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд зайлшгүй хавсаргах, магистрын сургалтад өргөдөл гаргах иргэд хавсаргах шаардлагагүй ч хавсаргавал давуу талтай.)

Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.