2020-02-08 11:12:00

Монголбанк нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50, 20,000 төгрөгийн  дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргахаар боллоо.

Шинэчилсэн хамгаалалтын элементүүд нь иргэд энгийн нүдээр хараад хуурамч дэвсгэртээс төвөггүй ялгаж, таних боломжтой байх бөгөөд 3 хэмжээст, микро оптик, хөдөлгөөнт гадаргуутай тууз болон 3 хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг дурдаж болно. Шинэ 20,000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулснаараа онцлог юм.

c28650_20knew2019a_x974 Шинэчилсэн 20.000 болон 50 төгрөгийн дэвсгэртүүд Даваа гарагаас гүйлгээнд гарна

c3f9ad_20knew2019b_x974 Шинэчилсэн 20.000 болон 50 төгрөгийн дэвсгэртүүд Даваа гарагаас гүйлгээнд гарна

0f67e0_50new2019a_x974 Шинэчилсэн 20.000 болон 50 төгрөгийн дэвсгэртүүд Даваа гарагаас гүйлгээнд гарна

9ae6c4_50new2019b_x974 Шинэчилсэн 20.000 болон 50 төгрөгийн дэвсгэртүүд Даваа гарагаас гүйлгээнд гарна

Шинэчлэн сайжруулсан 50-т болон 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг хоёрдугаар сарын 10-наас эхлэн банкуудад гаргаж, банкууд харилцагчдадаа олгох замаар гүйлгээнд гаргана гэж Монголбанкнаас мэдээллээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.