2020-02-10 13:27:00

УИХ дахь АН-ын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж казиногоор үйлчлүүлж буй зурагныхаа талаар тайлбар хийхдээ "Тэр бол эртний зураг. Би гэр бүлээрээ амралтаараа явж байгаад орсон. Буусан буудал маань 50 долларын эрхийн бичиг өгөхөөр нь орж тоглосон. Тухайн үед хориглосон ямар нэгэн зохицуулалт байгаагүй. Би цаашид казино тоглохгүй. Яагаад гэвэл, би хууль журмаа баримталдаг хүн. Төрийн болон гэр бүлийнхээ хэдэн зуун доллараар тоглочихсон хүн олон бий. Казино тоглосон хүн хэзээ ч мөнгө хождоггүй юм. Тиймээс монголчууд тоглоод хэрэггүй" гэлээ.  


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.