2020-02-10 13:56:00

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ШИНЭ намынхаа санхүүжилтийг урд хөршөөс босгох гэж байгаа утга бүхий бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байна. Тэгвэл эл асуудалд УИХ-ын гишүүн Ж.Батзандан тайлбар өглөө.

Тэрбээр "Бид гар утасныхаа бүх бичлэгийг ил болгоход айх зүйл байхгүй. Хууль бус зүйл байхгүй. УИХ-ын гишүүд гадаад, дотоодын төлөөлөгчдийг хүлээж авч уулздаг. Цаашид ч уулзана. Энэ нь хуулиар олгосон бүрэн эрх нь юм. Би холбогдох дарга нартай нь нэг ч удаа уулзаагүй. Би Д.Сумъяабазар сайдтай нэг ч уулзаагүй. Энэ бичлэгийг Б.Хурц, О.Баасанхүү гэдэг хоёр хүн гаргаж тавьсан" гэх мэдээллийг өглөө. 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.