2020-02-10 17:41:00

Шадар сайд Ө.Энхтүвшин: "Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх саналыг УОК-д оруулж ирлээ. Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ийм арга хэмжээг нэг удаа авах нь зүйтэй гэж үзэж байна. Хөл хөдөлгөөнийг хориглох асуудал хамгийн гол нь. Бусад орноос авч болох хамгийн том сургамж бол хөл, хөдөлгөөнийг хорьж чадаагүйтэй холбоотой. Энэ сургамжаас бид суралцах ёстой. Коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголын уламжлалт сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад тавьж, шийдвэрлүүлнэ. Гэр бүлийн гишүүдийн дунд золголтоо хийх нь ойлгомжтой зүйл. Үүнийг хэт туйлшруулж ойлгож болохгүй. Хөл, хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана. УОК-оос Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Хуулийн боломжоо харж байгаад уг шийдвэрийг Ерөнхийлөгчид танилцуулна" гэлээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.