Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг улирал бүр олгохоор болжээ. 

Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,

Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долоодугаар сард, 

Гуравдугаар улирлын буцаан олголтыг 10 дугаар сард, 

Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдэд олгож байхаар болсон байна.

Иргэн та худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнийхээ татварын буцаалтыг бүрэн авч хууль ёсны эрх ашгаа хамгаалахын тулд төлбөрийн баримтаа заавал авч хэвшихийг Нийслэлийн татварын газар сануулж байна.

2019 оны НӨАТ-ын буцаан олголт болох 148.6 тэрбум төгрөгийг 912 мянган иргэнд өчигдрөөс олгож эхэлсэн бөгөөд буцаан олголт авч байгаа иргэдийн тоо өмнөх оноос 115 мянгаар нэмэгджээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.