2020-02-12 11:51:00

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Л.Раднаасүрэн даргатай уулзсан, Амарсайхан гэж Засаг даргыг уулзсан мэтээр яриад байна. Би Нийслэлийн Засаг даргатай нэг ч удаа хоол идэж байгаагүй. Л.Раднаасүрэн гурван жилийн өмнө ажлаа өгсөн бичиг нь энэ байна. 3-4 жилийн өмнөх үйл явдал учраас энэ үеэс намайг чагнаж тагнасан байна.

МАНАН бүлэглэл, мафийг би олон удаа гомдоосон. Тэд хорсохдоо намайг айлгах, сүрдүүлэх, нэр хүндийг нь унагах ажлыг хийж байна.

Хоёр ч удаа том г Монголоо би үргэлж баярлуулах болно. МАНАН тогтолцооны эсрэг мянга мянган шударга иргэд нэгдэж байна. 2017 онд Я.Санжмятав, Д.Мурат, Ж.Батзандан гурав Өвөрмонгол уруу ажлаар явсан. Хоёр орны компаниудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор хуралд оролцсон. Энэ үеэр бичлэгийг гаргаж ирсэн. ШИНЭ нам, Ж.Батзандангийн нэр хүндийг унагах гэж оролдож байна.

Эрдэнэт үйлдвэр, Асгатын мөнгөний орд, Багануурын уурхайг МАНАН бүлэглэлд өгснөөс би үхсэн нь дээр гэж боддог” гэлээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.