2020-02-12 13:35:00

Эрсдэл бүхий бүс нутгаас хүнсний бүтээгдэхүүн импортлохыг түр хугацаагаар хязгаарлажээ. Тодруулбал, амьтнаас хүнд дамжин халдварлах эрсдэлтэй өндөр хоруу чанартай шувууны томуу өвчний дэгдэлт гарсан, короновирусийн өвчлөл бүртгэгдсэн, хүний амь, нас эрсэдсэн бүс нутгаас үржлийн өндөг, шувууны мах, хүнсний өндөг, тэжээл, хүнсний бүтээгдэхүүн импортлохыг гуравдугаар сарын 2 хүртэлх хугацаанд МХЕГ-аас хязгаарласан байна. 

Иймээс хязгаарлалт хийж байгаа энэ үед хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтны эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд ямар нэг эрсдэл үүсгэхгүй хууль, журам, тушаалын хэрэгжилтийг хангаж, бизнесийн үйл ажиллагаагаа зохицуулж ажиллахыг уриалжээ.

Хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хязгаарлажээ

Хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хязгаарлажээ

 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.