2020-02-13 07:42:00

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр /2020.02.12/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийсэн.

Тэрбээр хэлэхдээ "Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс (өнөөдөр) гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт (хэсэгчилсэн) шилжүүлсүгэй гэсэн тогтоол гаргалаа. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаатай холбогдуулаад шинэ корона­вирусийн халдвар, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор Улсын онцгой комиссын 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн шийдвэр, Ерөнхийлөгчийн мөн оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 10 тоот зарлигийг үндэслэн хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзсүгэй гэсэн заалтыг тогтоолд орууллаа" гэсэн юм.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.