2020-02-13 07:50:00

Дорноговь аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ /2020.02.12/.  Хуралдаанд аймгийн Онцгой комиссын 28 гишүүн оролцсон бөгөөд хуралдааны эхэнд аймгийн ОБГ, ЭМГ, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх цаг үеийн нөхцөл байдлыг мэдээлсэн байна. 

Хуралдаанаар Дорноговь аймгийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд дараах шийдвэрүүдийг гаргажээ: 

  • Ариутгал халдваргүйжүүтгэлийн бодисыг нэмэгдүүлэх
  • Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх
  • Аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа зорчигч тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх
  • Бар, цэнгээний газар, шашны байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох
  • Олон улсын гал тэрэгний хуваарь, чиглэлд өөрчлөлт оруулах саналыг Улсын Онцгой комисст хүргүүлэх 

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8.3-т Өндөржүүлсэн бэлэн байдлын үед дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

8.3.1.зарлан мэдээлэх дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх;

8.3.2.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, штабын бүрэлдэхүүнийг гамшгийн үеийн үүрэгт ажилд нь оруулах;

8.3.3.удирдлагын байр, харилцаа холбоо, мэдээллийн хэрэгслийг байнгын бэлэн байдалд оруулах;

8.3.4.мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авах, дамжуулах, сэрэмжлүүлэх дохио мэдээллийг байгууллага, иргэдэд тогтмол хүргэх, тэдний сонор сэрэмжийг дээшлүүлэх;

8.3.5.хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлан гаргах ажлыг зохион байгуулах, удирдлага, штаб, аврах анги, отряд, салбар, нэгж болон мэргэжлийн ангитай жигдрэлтийн сургууль, дадлага явуулах;

8.3.6.хорио цээрийн дэглэм тогтоох;

8.3.7.гамшгийн нөөцийг нэмэгдүүлнэ гэж заажээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.