2020-02-13 12:00:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгч байгаагаа мэдэгдлээ. Тэрээр өмнө нь ч “Сонгууль дөхөхөөр төрийн ажлыг өгөөд, сонгуульдаа бэлдэнэ" гэж мэдэгдэж байсан юм. Харин түүний оронд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир томилогдож байгаа аж. 

                                                           Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөх Ө.Шижир гэж хэн бэ?

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир гэх залуугийн талаар олон мэдээлэл бий. Ил гардаггүй ч Х.Баттулгын бүхий л улстөрийн үйл ажиллагаа, хэвлэлийн компанит ажлыг удирддаг энэ залуу АН-ын үндэсний бодлогын хорооны гишүүнээр сүүлд сонгогдсон нэгэн. Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргаар томилогдоно гэж ярьж байсан ч Г.Байгалмаа томилогдох болсон тул зөвлөх болон төрд ирж байна. Ийнхүү Ө.Шижир Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын ажлыг үргэлжлүүлэх аж.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.