2020-02-14 15:18:00


Гурав дахь хорт хавдартай тэмцэж буй Б.Мөнхтуяа бүсгүй  БНСУ-д эмчлүүлж байгаа билээ. Тэгвэл түүнийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эмнэлэгт нь эргэж очжээ.

Б.Мөнхтуяа бүсгүй энэ тухайгаа сошиал хуудастаа “Ямар гоё сэтгэл хөдөлгөсөн өдөр вэ? Хэн ирсэн гээч. Манай Ганбаа захирал маань буюу Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар ирлээ. Хаа байсан Солонгос улсад ирэхдээ ингээд хүрээд ирдэг. "Оргил" худалдааны төвд энэ мундаг хүний удирдлагад 10 гаруй жил ажиллахдаа маш их зүйл сурч мэдсэн дээ. Загнуулахдаа загнуулж, магтуулахдаа магтуулж, шагнуулахдаа шагнуулж явсан он жилүүд минь. Одоо би 34 настай. Гуравны нэг хугацаанд нь Оргил худалдааны төв гэх хоёр дахь гэртэй салшгүй холбоотой байжээ. Надад маш их урам зориг өгч ,“Сэтгэл санаа чинь сайхан байна. Бууж өгч болохгүй шүү. Хичээнэ шүү” гэж хэлээд, чамгүй мөнгөн тусламж үзүүлээд, сайхан дотно яриа өрнүүлээд явлаа” хэмээв.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.