2020-02-17 08:25:00

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдэх өндөр эрсдэлтэй байгаатай холбогдуулан гудамжинд нус, цэр, шүлсээ хаясан иргэдэд шийтгэл оногдуулдаг хуулийг чангатгах, торгуулийн арга хэмжээ тооцдог болох чиг үүргийг Нийслэлийн захирагч С.Амарсайхан гаргасан. Үүний дагуу өнөөдрийн байдлаар дээрх зөрчлийг гаргасан 200 гаруй иргэнд торгууль ноогдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд Олон нийтийн газарт зүй бусаар бие авч явах гэх заалт оруулж, 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан байдаг.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.