2020-02-18 08:34:00

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж 1072 хувьцаа эзэмшигчдэд 2019 оны ногдол ашиг тараах шийдвэр гаргалаа.

"Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: “Эрдэнэс Тавантолгой” компани 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлого олж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын төсөвт 670 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын хүн бүр байгалийн баялгаас тэгш хүртэнэ” гэж заасан. Үүний хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр тэргүүлсэн Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын өгсөн чиглэлийн хүрээнд энэ бүх тооцоолол хийгдэж өнөөдөр иргэддээ анх удаагаа ногдол ашиг олгохоор боллоо" гэлээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.