2020-02-18 09:19:00

Авлигатай тэмцэх газар албан тушаалтнуудын 2019 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгууллаа.

Урьдчилсан байдлаар нэгтгэхэд улсын хэмжээнд төрийн захиргааны болон нутгийн захиргааны нийт 110 байгууллагын 41 мянга 686 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж бүртгүүлэхээс хуулийн хугацаанд 41 мянга 685 албан тушаалтан /цахимаар 37527, цаасаар 4158/ мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж баталгаажуулжээ.

Харин нэг мэдүүлэг гаргагч буюу Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлээгүй байгаа талаар тус газраас мэдээллээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.