2020-02-18 14:58:00

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор манай улс БНХАУ-тай хэлэлцэх боомтуудынхаа зорчигчийн орох, гарах хөдөлгөөнийг хаасан. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-д байгаа иргэдээ авч ирэх ажлыг Гадаад харилцааны яам хариуцаж байгаа юм. Одоогийн байдлаар манай улсын 336 иргэн БНХАУ-д үлджээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Бид энэ иргэдээ авч ирэхээр ажиллаж байгаа. Манай иргэд хэд хэдэн хотод бий. Бид бүртгээд тоог нь авчихсан байгаа" гэлээ. Шанхайд 180, Бээжинд 56, Эрээнд 100, бусад нь Хөх хотод байгаа бөгөөд Монгол руу буцах хүсэлтээ илэрхийлжээ. Гадаад харилцааны яам эдгээр иргэдийг ойрын үед авч ирнэ гэдгээ мэдэгдлээ. 

Өнгөрсөн баасан гаригт хил хааснаас хойш манай улс 106 иргэнээ БНХАУ-аас авч иржээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.