2020-02-19 12:18:00

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс манай улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан сар шинийн баяраар орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал мэдэгдсэн юм.

Тэгвэл орон нутгийн зам хаахтай холбоотойгоор зургаан аймгийн Онцгой комисс хуралдаж, Засаг дарга нар захирамж гарган сар шинийн өдрүүдээр тухайн аймаг, сумд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлахаа мэдэгдээд байна. Тодруулбал, Увс аймгийн Онцгой комисс хуралдаж, хоёрдугаар сарын 17-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан.

Архангай, Дундговь, Говь-Алтай аймгийн Онцгой комисс хуралдаж, энэ сарын 21-27-ныг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Дорноговь аймгийн Засаг дарга захирамж гаргаж, Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ныг дуустал хязгаарлахаар шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг энэ сарын 21-26-ныг хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан байна.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.