2020-02-19 13:12:00

Говь-Алтай аймагт 2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө нэгэн бүсгүй амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал Есөнбулаг сумын харьяат 30 настай эмэгтэй автомашиндаа нас барсан байсныг олж, аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажилладаг байсан бөгөөд урьдчилсан байдлаар аймгийн засаг дарга, удирдлагууд болон нэр бүхий субьектууд ЗДТГ-ын ямар нэг өрөөнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдон шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан М.Мөнхшүр мэдээлэл өглөө.

Тэгвэл олон нийтийн сүлжээнд Alinzol Amarzaya гэсэн хаягнаас ийнхүү бичжээ. “Өчигдөр манай аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаярын төрсөн өдөр болсон учраас Засаг дарга В.Рэнцэндоржийн өрөөнд архидалт болсон юм билээ. Улмаар Засаг дарга В.Рэнцэндорж ГБХЗХГ-ын дарга С.Болормаа болон тус газрын ажилтан н.Лхагважаргал нарыг өрөөндөө дуудан ирүүлж архинд явуулсан гэж ярьж байна. Талийгаач эмэгтэй хамгийн сүүлд ээжтэйгээ 21.00 цагийн үед яриад ажлаасаа гардаг юм бил үү дээ. Засаг дарга дарамтлаад хэцүү байна” гэж хэлсэн гэсэн. Хэргийн газарт ажилласан хүмүүсийн ярианаас сонсоход камерын бичлэг дээр шөнийн 12.20 цагийн үед талийгаачийг Засаг дарга В.Рэнцэндоржийн өрөөнөөс үүрч гарч байгаа нь харагдсан юм байна. Талийгаач тэр үед нас барсан бололтой ямар ч үйлдэл, хөдөлгөөн хийхгүй байсан. Улмаар үүрийн 05.00-06.00 цагийн үед талийгаачийг ажлын газрынхаа үүдэнд осгосон байдалтай нас барсан байсныг цагдаа нар олсон” гэдэг мэдээлэл байна гэв”

 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.