2020-02-19 14:59:00

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг цэцэрлэг, сургуулийн сургалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Багш нар авах ёстой цалингаа авч байгаа. Хөл хориог дөрвөн долоо хоногоор сунгах болсон. Ямар ч байсан их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хойшлуулахгүй. Бид гуравдугаар улирлын амралтыг цуцалж байна. Дээр нь дөрөв, тавдугаар сарын бүх бямба гарагт хичээллэнэ. Мөн теле хичээлийг үргэлжлүүлнэ. Цагаан сарын өдрүүдэд монгол ёс заншил, иргэний боловсролын хичээл орно. 1-5 дугаар сангийн сурагчид зургаадугаар сарын 1-нд, 6-12 дугаар ангийн сурагчид зургаан сарын 8-ны өдөр амарна. Зургаадугаар сарын 15 гэхэд бүх ЭЕШ дууссан байна” хэмээн мэдээлэл өглөө.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.