2020-03-04 09:34:00

Монгол Улсын иргэн  Ш.Алтантуяа 2006 онд Малайзад бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан ч одоо болтол хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа билээ.

Өнөөдөр түүний аав С.Шаарийбууг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр иргэн С.Шаарийбуу “Хэрэг гараад 14 жил болж байна. Нэгэнт үйлдэгчид нь ил болсон энэ хэрэгт хэн захиалагч байсан бэ гэдгийг тодруулах шаардлагыг миний зүгээс Малайзын талд тавьдаг. Гүйцэтгэгчид бусдын даалгавраар хэргийг үйлдсэнээ хүлээсэн. Малайзад сөрөг хүчин Засгийн эрхэнд гарч, өмнөх удирдагчдын олон бусармаг үйлдлийг илчилж байгаагийн дотор охины минь амийг хөнөөсөн хэргийг сэргээн шалгахаар болсон. Гэхдээ үйл явц удаашралтай, төвөг саад ихтэй байна” гэдгийг хэлэв.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.