2020-03-04 10:59:00

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өнөөдөр Улсын ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд албан хүсэлт хүргүүллээ. Энэ талаараа УЕП-ын гадаа сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрбээр хэлэхдээ Х.Тэмүүжин: Улсын Ерөнхий прокурор нь Монгол Улсад хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах үүрэгтэй гэдгийг прокурорын тухай хуульд тусгасан. Нэг мөр гэдэг нь байгууллага, салбар, орон нутгаас үл хамаарна гэсэн үг. Салбар  гэдэгт улс төр, эдийн засаг, байгууллага гэдэг нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, хувийн аж ахуйн нэгжүүд бүгд хамрагдана. Салбараас шалтгаалаад, байгууллагаас шалтгаалаад хууль ялгамжтай үйлчлээд байгаа юм биш биз гэдэг болгоомжлол олон нийтэд үүсээд байгаа. Тиймээс хуулийг ялгаваргүй, алагчлалгүй, нэг мөр үйлчлүүлэх үүрэгтэй Ерөнхий прокурорт хандаж, хүсэлт гаргаж байна.

Хоёр жилийн өмнөөс яригдаж байгаа УИХ-ын гишүүд төрөөс баталгаа гаргасан Засгийн газрын сангаас ЖДҮ-ийг хөгжүүлэх нэрээр, давуу эрхээр хөнгөлөлттэй зээл авсан хэрэг байгаа. Энэ бол нийтийн ашиг сонирхолыг зөрчсөн хэрэг.  Сонирхлын зөрчлийн тухай хуулийн 20.2-т "УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд..." гэх мэт нэр бүхий албан тушаалтнууд төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч байж болохгүй гэж хориглосон заалт бий. Хэрвээ энэ хуулийг зөрчсөн бол хууль зөрчиж хийсэн гэрээ хэлцлийг хүчингүй болгож, учирсан хохирлыг буцааж төлүүлнэ гэсэн маш тодорхой зохицуулалт, хариуцлагын заалт байгаа. Хоёр жил энэ асуудлыг хүлээлээ, харлаа.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.