2020-03-04 11:55:00

БНН-ын дарга олноо Буянгийн хэмээн алдаршсан Жаргалсайхан нь өөрийн үзэл бодлоо цахим хуудсаараа дамжуулан чөлөөтэй илэрхийлдэг нэгэн юм. Тэгвэл энэ удаад ийнхүү бичжээ. "Ийм ч ард түмэн байгаагүй юм. Эх орны дайны жилүүдэд Монголын ард түмэн оросуудад өөрийн хөрөнгөөр бөмбөгдөгч онгоц, танкын цуваа худалдан авч өгч байв. Өөрсдөө өмсч чадахгүй савхин хүрэм, торгон савхи, нэхий дээл, савхин гутал зэргийг Оросуудад өгч байлаа. Орос цэргүүд ааруулд дуртай байсан бөгөөд хэдэн чингэлэг ааруул, ээзгий явуулдаг байсан. Ятуу, гахай, туулай мах гээд юу байдгаа өгсөн. Тэр ч бүү хэл тэмээн жингээр тусламжийн бараа хүргээд бичиг баримт үлдээлгүй, зургаа авахуулалгүй тараачихаад ирсэн тохиолдол бий. Эх орны дайны жилүүдэд бүх хөрөнгөө оросуудад бэлэглэчихээд гундуухан амьдарсан ахмад дайчид ч байлаа. Байдгаа тэмтэрдэг, өгсөн шиг өгч чаддаг ард түмэн шүү. Нэг удаагийн тусламжинд галт тэргээр 270 чингэлэг ачаа хүргэдэг байсан гээд бод. Ийм хэмжээний ачаа жил бүр явна. Улсын наадмын түрүү хурдан хүлгүүд их буу чирч Берлин хүрсэн. Бараг 500000 шахам монгол морь дайнд үрэгдсэн түүхтэй. Нөхөр Сталин Монголын ард түмнийг төлөөллийг Кремальд хүлээн авч "Энэ тусыг хэзээ ч мартахгүй хариулна" гэж ярьсан. Энэ тусыг хариуд Ялтын гэрээгээр Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн байдаг" хэмээжээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.