2020-03-04 12:44:00

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна.

"Гашуун Сухайтын боомт дээр би пүрэв эсвэл баасан гарагт өөрийн биеэр очиж танилцана. Тээвэрлэлт хийж байгаа ААН-үүдэд чиглэл өгсний дагуух зүйлсүүдтэй танилцахын сацуу хил гаалиа цаашид хэрхэх асуудлаар Хятадын талаар ярилцана.

Коронавирус бидний төсөөлснөөс ч маш хурдацтай тархаж байна. Тиймээс бидний хувьд аюулгүй байдал чухал учраас аюулгүй байдал, эдийн засгаа хослуулах шаардлагатай байна. БНХАУ-тай аль аль талдаа тэг зогсолт хийсэн. Энэ нь эрэлт нийлүүлэлт гацсан анхны тохиолдол бөгөөд үүнийг зөв урагшлуулах үүднээс өдөрт нүүрс тээвэрлэлтийн квот 200 эсвэл 400 байх уу, зардал өртөг ямар байх талаар ААН-үүдийн удирдлагатай ярилцаж байж шийдвэрлэнэ. 

Улсын төсөв нэг их наяд төгрөгөөр тасарсан тооцоо байна. Сангийн сайд төсөвт тодотгол хийхгүй байх тал дээр анхаарч ажиллах юм шиг байна лээ" гэсэн юм.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.