2020-03-05 10:53:00

Итали улсад шинэ коронавирусний тархалтыг хязгаарлах зорилгоор бүх сургуулийн сургалтыг өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш зогсоохоор болжээ. 

Мөн спортын тэмцээнүүдийг нэг сарын турш олон нийтэд хаалттай байдлаар зохион байгуулах ажээ. Европын орнуудаас Италид коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Италид өнөө өглөөний байдлаар коронавирусээр халдварласан хүний тоо 3000 давж, нийт 107 хүн нас баржээ. Мөн тус улсын 20 мужийн 19-т халдварын тохиолдол илэрчээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.