2020-03-05 12:37:00

Хөл хорио тогтоосон энэ хугацаанд хичээл сургалтын үйл ажиллагааг теле байдлаар зохион байгуулж байгаа юм. Теле хичээл зааж буй багш нар шинэ орчин нөхцөлд шинэлэг байдлаар хичээлээ зааж байгаа нь олон талын туршлага болж байгааг онцоллоо. Мөн багш бүр өөр хоорондоо туршлагаа хуваалцан алдаа оноогоо ярилцаж байгаа учраас теле хичээл маш амжилттай үргэлжилж байгаа гэлээ.

БСШУС-ын сайд Ё. Баатарбилэг теле хичээл зааж байгаа багш нартай уулзаж тэдний саналыг сонслоо. Мөн теле хичээлээр заасан мэдлэгээ хүүхдүүд хэрхэн бататгах, нөхөж үзэх боломжгүй, алслагдсан бүсэд байгаа айл өрхийн хүүхдүүд хичээлээ хэрхэн үзэх зэрэгт өөрийн саналыг тусгаж мэргэжилтнүүдээс тайлбар авлаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас энэ жил улсын болон анги дэвших шалгалт авахгүй гэдгийг салбарын сайд хэлж байна. Хичээл орж эхлээд сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ үзэх болон теле хичээлээр үзсэнээ бататгах байдлаар сургалт явагдахыг онцоллоо.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.