2020-03-06 07:59:00

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа өгөөд удаагүй байгаа АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO гаргах ажлыг шүүмжилж буй. Энэ асуудалд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "Нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар нэгэн байдлаар хууль бус үйлдэл хийхгүй. Бид хэзээ ч Засгийн газрын хуралдаанаар оруулахгүйгээр Дубайн гэрээг ганцаараа үзэглэхгүй. Бид хэзээ ч Тавантолгойн орд газрыг хууль бусаар урд хөршид зарах нууц тохироог хийхгүй. Бид хэзээ ч УИХ-аар оруулахгүйгээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр аваад хувийн компанид өгөх ажлыг хийхгүй. Бид хэзээ ч Монгол Улсын “Саарал жагсаалт”-д орох асуудлыг дахиж гаргахгүй. Өнөөдөр макро эдийн засгийн үзүүлэлт, төрийн сахилга бат сайжирч байгаа. АН-ын удирдсан дөрвөн жилийн алдаа завхралыг цэгцлэх гэж үйлээ үзэж байна" гэлээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.