2020-03-09 12:55:00

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхий дахинд гарч буй COVID-19 халдварын шинэ тохиолдлуудын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Номхон далайн баруун эрэгт байгаа Grand princess далайн аяллын хөлөг онгоцыг Калифорни мужийн Оакланд хотын боомтод зогсоох шийдвэрийг тус улсын эрх баригчид гаргалаа. Уг онгоцон дээр байгаа Калифорни мужийн оршин суугчдыг боомтын ойролцоох агаарын цэргийн баазад тусгаарлахаар болсон байна. Тус мужийн 1,000 гаруй оршин суугч байгааг мэдээлсэн. Бусад мужийн иргэдийг Техас, Жеоржиа мужийн агаарын цэргийн баазад тусгаарлахаар болсон байна. Харин гадаад улсын иргэдийг эх оронд нь буцааж, хөлгийн багийнхныг онгоцон дээр нь тусгаарлахаар болжээ.

АНУ-д халдвар авсан нийт хүний тоо 550-д хүрээд байгаа. Нийт 34 муж улсад халдвар гарснаас найман мужид онц байдал зарласан бөгөөд нийтдээ 21 нас баралт бүртгэгдээд байна.

Итали улсад сүүлийн нэг өдрийн дотор 133 хүн нас барж, нийт нас баралт 366-д хүрсэн. Шинэ халдварын тоо 25 хувиар өсөж, 7,375-д хүрсэн гэсэн мэдээлэл байна.

БНСУ-д 248 шинэ халдвар бүртгэгдсэний 190 нь Дэгү хотод, 26 нь хойд Гёнсан хотод бүртгэгдсэн бол Сөүл болон бусад хотод 10 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.