2020-03-09 14:54:00

Үндэсний том бүтээн байгуулалт Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын барилгын ажил улирал харгалзахгүй үргэлжилж байгаа ба өнгөрсөн өвөл ухмалын ажил буюу ус шаардагдахгүй ажлуудаа хийж, одоогоор далангийн ажил үргэлжилж байна. Мөн Зүүнбаян талаас 4.5 километрт рейльс төмөр, 75 километрт цахилгаан дамжуулах шугамыг татаж суурилуулжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймагт ажиллаж, УБТЗ ХНН-ийн Зүүнбаян өртөө дэх үе угсрах баазын үйл ажиллагаа, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцсан юм. Мөн Зүүнбаян өртөө дэх Монголын төмөр зам ТӨХК-ийн Шуурхай удирдлагын төвд Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн ажлын хэсэг хуралдав.

Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн захирагч, Бригадын генерал П.Доржсүрэнгийн мэдээлснээр тус ангийн хариуцаж буй хэсгийн до


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.