2020-03-10 13:06:00

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Дэлхий дахинд коронавирусийн тархалт эгзэгтэй байдалд очлоо. Үүнтэй холбоотойгоор ард иргэдээ хүнсээр хомсдуулахгүй байх шаардлага байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортлох гаалийн болон нэмүү өртгийн албан татварыг  3 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 30- ны хооронд тэглэх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. 

Хууль батлагдтал импортлогчид наана нь орж ирсэн хүнсний бүтээгдэхүүний татварыг төлөхгүй байж байгаад хууль гарахаар чөлөөлөгдөнө гэсэн үг.

2019 оны ургацаас 247 мянган тонн будаа тушаагдсан. 60 мянган тонн улаанбуудайн хэрэгцээ байгаа. Үүнийг импортолж байна" гэлээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.