2020-03-11 11:25:00

COVID-19 халдварын нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжийг яг одоо олон нийтэд танилцуулж байна.

Захирамжаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагыг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэхийг үүрэг болгож байгаа бөгөөд халдваргүйжүүлэлт хийгээгүй, маскгүйгээр үйлчилсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад хариуцлага тооцохоор заажээ. 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийслэлд нийт 4825 ААН-үүдийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Үүнд 55 их дэлгүүрийн хүнснээс бусад тасгийн үйл ажиллагаа зогсоож байгаа. Мөн 495 барааны дэлгүүр, 1005 үсчин гоо сайхан зэрэг ААН, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтлийг хийнэ. Айл өрхүүд гэртээ жавельон, блезна зэргийг байнга хэрэглэж, ахуйн ариутгалыг хийж болно.

Блезна, жавилин гэсэн хоёр уусмалыг айл өрхүүд хийж болно. Өдөрт гурваас доошгүй удаа гэрээ цэвэрлэж, ариун цэврийн өрөөгөө тогтмол ариутган цэвэрлэх зөвлөмжийг өгч байна. Тусгай зөвшөөрөлтэй ариутгалын байгууллага нэг метр квадрат талбайг 600  төгрөгөөр ариутгадаг бол ийм онцгой нөхцөлд 200 төгрөгөөр хийж байгаа" гэлээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.