2020-03-12 09:45:00

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн албан ёсны твиттер хаягаар Улсын Онцгой комиссын гаргасан шийдвэрийн дагуу хүндэтгэх шалтгаантай татан авах иргэдийн тоонд өөрийгөө багтана гэж итгэж байгаагаа илэрхийлжээ.

Ц.Элбэгдорж “Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. "Нэн шаардлагатай иргэд" гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусын тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна” гэсэн байна.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.