2020-03-12 16:03:00

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Үндсэн хуулийн цэц иргэдийн өргөдөл, гомдол, мэдээллийг шуудангаар авахаар болж байгаагаа мэдэгдлээ. Уг мэдэгдэлдээ "Манай улсад шинэ коронавирус /COVID-19/-ийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах, болзошгүй бусад эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд иргэд өөрийн биеэр ирэхийг аль болох хязгаарлаж өргөдөл, мэдээлэл, гомдлоо баталгаат шуудангаар илгээхийг зөвлөж байна. Мөн иргэд өргөдөл, мэдээлэл, гомдолтой холбогдуулан нэмэлт тайлбар хийх, хүсэлт гаргах болон бусад лавлагаа авах тохиолдолд уг журмыг баримтална уу" гэсэн байна.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.