2020-03-13 17:39:00

Ц.ЦЭНГЭЛИЙН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГУУЛЖЭЭ

Засгийн газрын өнгөрсөн нэгдүгээр сарын 20-доор болсон хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэд хэдэн хүний нэрийг Элчин сайдаар томилуулахаар өргөн барьсан билээ. Тэдний дунд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Цэнгэлийн нэр буй.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэгт шалгуулж яллагдагчаар татагдсан түүний гадаад хэлний мэдлэгийн талаар тухайн үед олон нийтийн сүлжээгээр шүүмжилж байв.

Тэгвэл МАН-ынхан, тус намын эрх бүхий албан тушаалтнуудын нөлөөгөөр Ц.Цэнгэлд холбогдох, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргийг нь хаахаар болж, прокуророор батлуулсан талаар хэд хэдэн эх сурвалж мэдээллээ.

 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.