2020-03-16 16:12:00

Монгол улсад COVID-19 вирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга А/333 тоот захирамж гарган зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр зогсоосон. Энэхүү захирамжийн хэрэгжилт өнөөдрөөр дуусгавар болсноор үсчин, гоо сайхан, зах худалдааны төвүүдийн хүнсний тасаг, ломбард, хими цэвэрлэгээ, авто худалдаа, засварын төвийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Харин фитнесс, спорт заал, уулын ам болон баар, цэнгээний газруудын үйл ажиллагаа нээгдээгүй хэвээр байгааг анхаарууллаа.

Гуравдугаар сарын 10-16-ны өдрийг хүртэл хугацаанд үйлчилсэн Нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлээгүй үйл ажиллагаа явуулсан зөрчил Нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүрэгт бүртгэгдээгүй бол СХД-т 5, БГД-т 11, ЧГД-т 2, ХУД-4, БЗД-т 7, СБД-1 тус тус бүртгэгджээ.

Тухайлбал түргэн үйлчилгээний цэг, жиижг авто засварын газрууд, гар утасны худалдаа, засварын үйл ажиллагаа эрхлэгчид зөрчил гаргасан байна. Зөрчил гаргасан нийт 28 аж ахуй нэгжид Зөрчлийн хэрэг нээн шалгаж 150 мянган төгрөгөөс 1 сая 650 орчим мянган төгрөгийн торгууль ногдуулан ажилласан талаар НМХГ-аас мэдээллээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.