2020-03-17 08:28:00

Халдвар авсан гурван иргэн тусгаарлагдан, эмчлүүлж байна

ЭМЯ-наас өчигдөр албан ёсоор мэдээлэл хийсэн. Мэдээллээр "Тусгай үүргийн онгоц өчигдөр БНСУ-аас, өнөөдөр Берлин-Мосвкагийн онгоцоор иргэдээ авчирсан. Энэхүү иргэдийн дотроос гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр хүмүүст шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн гэдгийг хэлсэн.

Мөн "Коронавирусийн халдвар дэлхийн 160 гаруй оронд тархаад байна. Манай улсад тархах нь цаг хугацааны л асуудал байсан. Энэ талаар бид сэрэмжлүүлэг мэдээлэл өгч байсан. Хэдий эрсдэлтэй байсан ч жирэмсэн, өндөр настай, бага насны, өвчтэй гээд зайлшгүй шаардлагатай иргэдээ авчрахаас өөр аргагүй байсан. Ямар ч үед төр засаг иргэдээ хаяхгүй авчирсан. Тиймээс иргэд тайван амгалан байх хэрэгтэй. ЭМЯ гурван сарын хугацаанд иргэдээ сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж ажилласан. Маскаа зүү, гараа угаа, дархлаагаа дэмжих хэрэгтэй. Айж сандарч, дархлаагаа унагах хэрэггүй" гэдгийг онцоллоо.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.