2020-03-17 08:46:00

Иргэд та бүхэн айж сандралгүй тайван байж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжүүдийг дагаж мөрдөөрэй

Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор энэ сарын 15-нд эх орондоо ирсэн иргэдээс гурван хүн шинжилгээгээр коронавирус өвчний халдвартай болох нь тогтоогдсон. 

Коронавирус өвчний халдвар нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газар "Сөүл-УБ, Берлин-УБ чиглэлийн чартер нислэгээр ирсэн гурван иргэний лабораторийн эхний шинжилгээ өнөө орой /өчигдөр/ 20:00 цагийн байдлаар Covid-19 вирус илэрлээ. Эдгээр хүмүүст шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж, хавьталуудыг нарийвчлан судлaж байна. Халдвар гарсан улс орнуудаас иргэдээ авчирч, эрсдэлийг тооцоолон зохих бэлтгэл хангасан тул иргэд та бүхэн айж сандралгүй тайван байж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжүүдийг дагаж мөрдөөрэй" хэмээн мэдэгдлээ. 


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.