2020-03-17 13:14:00

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ээлжит өнөөдрийн /2020.03.17/ мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Юуны түрүүнд гуравдугаар сарын 2-нд ирсэн Франц иргэний хавьтлын ойрын тохиолдлууд бүгд сөрөг гарсан гэдгийг хэлье. Халдвар илрээгүй. Гэхдээ иргэдийн тусгаарлагдах хугацаа дуусаагүй байгаа.

Энэ сарын 15-нд ХӨСҮТ-д тусгаарласан нэг, Баян-Өлгий аймагт тусгаарласан нэг хүний шинжилгээний хариу гарсан. Хоёр тохиолдол хоёулаа сөрөг буюу халдваргүй гарсан. Гуравдугаар сарын 16-нд ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Тандалт судалгаа хийгдэж байна” гэлээ.


Улс төр


Таамаг


ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2020 он.
© Таамаг.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.